Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо 6-р сарын нэрэмжит ажлыг зохион байгуулна

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.11.16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр тогтоолын дагуу сар бүрийг аймгийн ИТХ-ын нэрэмжит сарын аян болгон зарлаж, нийгэмд тустай ажлуудыг хийж хэрэгжүүлж байхаар тогтсон.

    Тухайлбал, 5-р сард “Төсвийн бодлого- ИТХ-ын хяналт” сэдвийн дор төсөвт байгууллагуудын 2017 онд батлагдсан төсвийн I улирлын гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтэд хяналт тавих, сангуудын үйл ажиллагаатай танилцах, төсөвт байгууллагуудын удирдлагууд, нягтлан бодогч нарт төсвийн болон татварын чиглэлээр сургалт явуулах зэрэг олон арга хэмжээг явуулсан.

    Тэгвэл 6-р сарыг аймгийн ИТХ-аас “Худалдаа,үйлчилгээ, аялал жуулчлалын соёл” сарын аян болгон зарлаж байгаа бөгөөд энэ ажлыг Б. Мөнхнасан даргатай Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо зохион байгуулах юм. Хорооны гишүүдээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Батбилэг, Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Оюун-эрдэнэ, М.Байгалмаа, Т.Чинзориг нар ажилладаг.

    Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо өнөөдөр хуралдаж нэрэмжит ажилтай холбоотой хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.


Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй