Аймгийн ИТХ-ын Ээлжит хуралдааны товыг зарлав

Аймгийн ИТХ-ын Ээлжит хуралдааны товыг зарлав

Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн VII хуралдаан болов. Хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны Ээлжит VII хуралдааныг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэт хотод зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ. Ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  1.  Баян-Өндөр уулыг орон нутгийн хамгаалалтад шинэчлэн авах тухай.
  2.  Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг шинэчлэн батлах тухай.
  3.  2016 оны улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр дүн, Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн Аудитын нэгдсэн дүнгийн тухай.
  4.  Аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай.
  5. Аймгийн 2017 оны төсвийн нэмэлт, өөрчлөлт батлах тухай.

Төрийн шагналд уламжлав

Аймгийн эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан зарим хүмүүсийг Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар тодорхойлсон хамт олны болон дээд байгууллагын саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэв.

Үүнд: "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор 4, "Алтан гадас одон"-оор 8, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар 14 хүнийг тус тус шагнуулахаар дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлсэнээс хойш нийт 347 иргэний материалыг хэлэлцэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжилсан байна.


Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй