“Ногоон хөгжил- Тогтвортой хөгжлийн үндэс” сэдэвт сарын аян эхэллээ

“Ногоон хөгжил- Тогтвортой хөгжлийн үндэс” сэдэвт сарын аян эхэллээ
    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.11.16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр тогтоолын дагуу сар бүрийг аймгийн ИТХ-ын нэрэмжит сарын аян болгон зарлаж, нийгэмж тустай ажлуудыг хийж хэрэгжүүлж байхаар тогтсон.

    Тухайлбал, 1-р сард төрийн болон бизнесийн байгууллагуудын үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор “Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” сэдвээр хийсэн бол 2–р сарыг “Төрөлх Орхон аймаг – Түүх, соёл, уламжлал”, 3-р сарыг “Эрүүл иргэн” сэдвийн дор амжилттай зохион байгуулсан юм. “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжлийн үндэс” буюу 4 дүгээр сарын аяныг Б.Дашравдан даргатай аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо зохион байгуулж байгаа ба өнгөрсөн ням гарагт /2017.04.02/ гар бөмбөгийн тэмцээнээр нээлтэй хийж, аяны туг дэвтрийг оролцогч байгууллагуудад гардуулан өглөө.

     Энэ сарын аянд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум дундын ойн анги, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар, УЦУОШ-ний газар, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, Жаргалант сумын ЗДТГ, “Экобогд Шанд” ТББ зэрэг Орхон аймагт байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн ААНБ-ууд байгууллагууд хамрагдаж аймгийн хэмжээнд иргэдэд ээлтэй хүрээлэн буй орчин бий болгоход чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй