“Эрүүл иргэн” сарын аян амжилттай явагдаж байна

 Аймгийн ИТХ  2017 оноос сар бүрийг хурлын байгууллагын нэрэмжит сарын аян болгохоор зарласан билээ. Тус аяны хүрээнд 1 дүгээр сарыг “Үйлчилгээний соёл, сэтгэл ханамж”, 2 дугаар сарыг ”Төрөлх Орхон аймаг, түүх, соёл, уламжлал бидний бахархал”,  3-р сарыг “Эрүүл иргэн” сэдвээр зохион байгуулсан юм.  
   “Эрүүл иргэн” сарын аяны хүрээнд аймгийнхаа нийт иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, иргэдийн эрүүл амьдрах дадал хэвшлийг дэмжих зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран доорх ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

  •     Аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран иргэдээс бие бялдарын түвшин тогтоох сорил авах, ЕБС-ийн сурагчдын дунд “Хөгжилтэй буухай тэмцээн зохион байгуулах”, төрийн байгууллагын ажилтнуудын дунд “Өдрийн дасгал” хийх, “Бүх нийтийн явган аялал,
  • Боловрол соёл, урлагийн газартай хамтран Хүүхдэд эрүүл мэндийн зөв дадал, олгох сургалт,
  • Эрүүл мэндийн газартай хамтран Дэлхийн усны өдөр, Хөхөөр хооллолтыг дэмжих аян, Ахмадын эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх өдөр, Их дээд сургуулийн оюутнуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт,
  • Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран Сонсгол хамгаалах өдөр, Бөөр хамгаалах өдөр, Сүрьеэтэй тэмцэх өдөр
  • Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ЕБС-ийн багш, ажилчдын хувь хүний болон ажиллах орчны стрессийн судалгаа зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй