2 дугаар сарын 17-ныг “Монгол дээлээрээ бахархах өдөр” болгон зарлалаа

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 11-р сарын 16-ны өдрийн 124-р тогтоолоор 2017 оны 1-р сараас эхлэн аймгийн ИТХ-ын нэрэмжит ажлыг сар бүр зохион байгуулахаар тогтсон. Энэ ажлын хүрээнд 1-р сарыг аймгийн төрийн болон бизнесийн байгуулагуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор “Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” сарын аяныг өрнүүлсэн.

    Өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд оролцогч байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирж аяны турш хийж хэрэгжүүлсэн ажлын туршлагаас хуваалцлаа. 2-р сарын аяныг аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос зохион байгуулж байгаа. Тэд аймгийнхаа болон эх орныхоо түүх заншил, өв уламжлалыг суртачилах түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Төрөлх Орхон аймаг, түүх, соёл уламжлал-Бидний бахархал” сэдвийн дор олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

     Тухайлбал, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ерөөлч магтаалч хүүхдийн тэмцээн, ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан хөөрөгний сонирхолтой үзэсгэлэн зохион байгуулахаас гадна аймгийн ИТХ-аас 2-р сарын 17-ны өдрийг “Монгол дээлээрээ бахархах өдөр” болгон зарлаж бүх нийтээрээ дээл өмсөхийг уриалж байна. Өнгөрөгч сарын аянд аймгийн Төрийн байгууллагуудаас гадна орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдаа үйлчилгээний байгууллагууд оролцсон бол энэ сарын аянд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Боловсрол,соёл, урлагийн газар болон Сэтгүүлчдийн эвлэлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл хамтран ажиллахаар болжээ.

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй