“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” БОЛЛОО

  Жил бүр Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 14 дахь жилдээ, аймгийн Засаг даргын ивээл дор 4 дэх жилдээ болж, 16 нас хүрч  буй залуучуудын төлөөлөл өнөөдөр Хүүхдийн Ордонд иргэний  үнэмлэхээ гардан авлаа.

    Бүгд найрамдах улс тунхагласан баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын орлогч С.Батжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Мөнхболд, ГБХЗХГ-ын дарга А.Наранболд, Боловсрол соёл урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан, Залуучуудын холбооны тэргүүн Ж.Амарбат нар оролцож, 16 настай залуучуудад иргэний үнэмлэх, батламж гардууллаа. 
    Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва баяр хүргэж хэлсэн үгэндээ Орхон аймаг Эрдэнэт хотын 40 жилийн ой болж буй энэ онцгой жилд иргэний үнэмлэх гардан авч буй залуучууддаа цаашид Эрдэнэт хотын иргэн, Монгол улсын иргэн гэдгээрээ бахархаж, төрөлх хот, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалан, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн аз жаргалыг хүсэн ерөөсөн юм. 

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй