Орхон аймагт цахилгаан хэмнэх эко гэрэлтүүлгийг анх удаа туршиж байна

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэбатын санаачлагаар Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр буюу 11-р хорооллын гудамж талбайд байгальд ээлтэй эко гэрэлтүүлгийг суурилууллаа. Ажил гүйцэтгэгч “Их цамхаг хүрээ” ХХК-аас туршалтын журмаар энэ удаад 8ш эко гэрэлтүүлэгийг үнэ төлбөргүй суурилуулсан ба цаашид туршилт амжилттай болсон тохиолдолд аймгийн гэрэлтүүлэггүй газруудад уг гэрэлтүүлгийг байршуулахаар төлөвлөж байна.Дэвшилтэд технологи бүхий эко гэрэлтүүлэг нь нарны эрчим хүчээр цэнэглэгддэг, ямар нэгэн эрчим хүчний шаардлагагүйгээр өөрөө гэрэлтдэг төдийгүй нарны гэрлийг мэдэрч, өөрөө асч унтардагаараа онцлог давуу талтай. Гэрэлтүүлэггүй гудамж талбайд болон асахаа больсон хуучирсан гэрэлтүүлгийг эко гэрэлтүүлэгээр сольж суурилуулсанаар асар их тог захилгаан хэмнэх боломжтой болж байгаа юм. Одоогийн байдлаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад суурилуулалтын ажлыг хийж, эко гэрэлтүүлгийг туршиж байна.

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй